“Шилдэг зохион байгуулагч” байгууллагаар шалгарав

333-6stq6uizuti1ujlg2ut6wzwuoudyky71sq71vtwhagw.jpg

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын хоёрдугаар наадамд нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцлоо.

Спортын наадмын бүсийн аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг зохион байгуулагч” байгууллагаар шалгарч, нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон юм.

Тус спортын наадам нь ширээний теннис, дартс, ажлын байрны дасгал, гар болон сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Нийслэлийн Онцгой байдлын баг тамирчид ажлын байрны дасгалын төрөлд гутгаар байр, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top