ҮРСДЭЭ ТАВИХ АНХААРЛАА НЭМЭГДҮҮЛЬЕ!!!

gol_hartsaga_3_copy.jpg

Улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аян үргэлжилж байна.

Сүүлийн таван жилийн тоон мэдээгээр усны ослоор 553  хүн амь насаа алдсаны 437 буюу 79,0 хувь нь том хүн, 124 буюу 22,4 хувь  нь хүүхэд байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн гол, мөрөн, нуурын эрэг дагуу аялал жуулчлал, амралт, зугаалгаар явахдаа хүүхдүүддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, анхаарлаа сулруулахгүй байхыг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

scroll to top