ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНААР ХҮЧ ХЭРЭГСЭЛЭЭ НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

IMG_1589.jpg

МУ-ын Засгийн газар Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн хүрээнд Бүсийн төв дорнод аймгийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах, аврах тусгай тоноглол бүхий 2 ширхэг автомашин гардууллаа. Тус автомашинуудаар Хэрлэн сум дах Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Халхгол сум дах Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангиуд парк шинэчлэл хийлээ.

scroll to top