Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тухай” тушаалаар ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.
Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт 2023 оны 11 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд ажиллаж алба хаагчид болон ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж эрүүл мэндийн зөвлөгөөг хүн нэг бүрт өгч, эмнэлгийн анхан шатны тусламжийн сургалт зохион байгуулж байна.



