Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар 2023 оны 10 дугаар сарын 07-14-ны өдрүүдэд Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Бүх нийтийн мод тарих үйл ажиллагааг албаны хэмжээнд зохион байгуулсан.
1.Тус арга хэмжээний хүрээнд Хэрлэн суманд байрлах Онцгой байдлын газрын хариуцсан талбайд шинээр 90 ширхэг улиас мод, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн хашаанд 40 ширхэг нарс мод, Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн хашаанд 40 ширхэг нарс мод тус тус суулгаж, нийт 170 ширхэг нарс, улиас мод шинээр тарьсан. Мөн тарьсан моддыг услах, хашааны эвдэрсэн хэсгүүдийг засаж сэлбэх ажил зохион байгуулан талбайн хог цэвэрлэсэн.



