Дорнод аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг” 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит үзлэгийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болороор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Үзлэг нь онолын мэдлэг, жагсаалч байдал, биеийн зохистой харьцаа, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр үргэлжилж байна




