АВТОМАШИНЫХАА ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАНА УУ!!!

360_F_171026499_qpIFiKvObf7lYIO6ILZlxBldXMdw4dxk.jpg

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дуудлагын тусгай 101 утсанд Хэрлэн сумын 3 дугаар баг Өүлэн эхийн хөшөөний баруун урд талд жижиг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар (2022.06.29-ний өдрийн 16:13 цагт/16:15 цагт) Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар очиж СОНАТА-7 загварын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.

Иргэд, олон нийт та бүхэн автомашиныхаа галын аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу!

scroll to top