Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна.

3.jpg
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны А/35 дугаар тушаалаар бүтцийн нэгжүүдийн 2022 оны эхний хагас жилийн ажлыг шалгах, дүгнэх зорилгоор Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Цогтбаяраар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу анги, салбаруудад ажиллаж байна.
Ажлын хэсэг 2022 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, алба хаагчдын ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэн, хууль тогтоомж, цэргийн хэргийн мэдлэгийн түвшинг тогтоож, биеийн жингийн зохистой харьцаа, цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг шалгана.
scroll to top