Ахлах ахлагч Г.Багабиш агсны нэрэмжит “Хөлбөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа

1.jpg
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Онцгой байдлын байгууллага үүсэж нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан Аврагч-химичин, Монгол Улсын Шүхрийн спортын мастер, ахлах ахлагч Г.Багабиш агсны нэрэмжит аймгийн аварга шалгаргуулах “Хөлбөмбөг”-ийн тэмцээнийг 2022.05.28-29-ний өдрүүдэд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар, Г.Багабиш агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөдтэй хамтран зохион байгууллаа.
Ахлах ахлагч Г.Багабиш агсны гэр бүл, Тэмцээнд 6 багийн 90 тамирчид оролцож
Н.Өлзиймягмар ахлагчтай “Сүхжин” ХХК-ны баг тамирчид Тэргүүн байр,
Б.Отгонбаатар ахлагчтай “Дорнод гурил” ХХК-ны баг тамирчид Дэд байр,
Т.Бямбасүрэн ахлагчтай “1-р сургууль”-ын баг тамирчид Гутгаар байрыг хүртэж,
“Шилдэг шүүгч”-ээр Хөлбөмбөгийн спортын дэд мастер Ө.Ганцэцэг,
“Шилдэг тоглогч”-оор Хөлбөмбөгийн спортын дэд мастер Н.Өлзиймягмар “Сүхжин” ХХК-ны баг,
“Шилдэг хаалгач”-аар Б.Тогтуунмөрөн “1-р сургууль”-ын баг,
“Шилдэг хамгаалагч”-аар Т.Түмэннаст “Дорнод гурил” ХХК-ны баг,
“Шилдэг хагас хамгаалагч”-аар О.Сүх-Очир “1-р сургууль”-ын баг,
“Шилдэг довтлогч”-оор “Сүхжин” ХХК-ны багийн довтлогч Э.Эрдэнэбат нар тус тус шалгарлаа.
scroll to top