Классик пауерлифтингийн Дорнод аймгийн аварга шалгаруулах тэмцээнд алба хаагчид 5 алтан медаль хүртлээ

283880232_684998769273295_7361027708833049204_n.jpg
Дорнод аймгийн “Классик пауэрлифтинг” буюу хүчний 3 төрөлтийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээн 2022.05.27-ны өдөр Биеийн тамир, спортын газрын зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний 5-н жинд нийтдээ 40 гаруй тамирчин өрсөлдөж Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батзангиа +93 жингийн “Хэвтээ шахалт”-ын төрөлд 2-р байр Мөнгөн медаль, “Үндсэн таталт”-ын төрөлд 1-р байр Алтан медаль, “Штангтай суулт” төрөлд 1-р байр Алтан медаль, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Ю.Мягмардорж -83 кг-ын жинд “Хэвтээ шахалт”-ын төрөлд 1-р байр Алтан медаль, “Үндсэн таталт”-ын төрөлд 1-р байр Алтан медаль, “Штангтай суулт” төрөлд 1-р байр Алтан медаль хүртэж амжилттай оролцлоо.
Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье
scroll to top