БАЯН-УУЛ СУМЫН ЕБС “ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА

279080271_3144321415883739_6317435410443401701_n.jpg
Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Гал түймэр унтраах, аврах 53-р анги, Хилийн 0275-р анги, Ерөнхий боловсролын сургуультай хамтран “ЦЭРЭГ СПОРТЫН ДӨЛ” тэмцээнийг Мөлхөлт, Эмнэлгийн анхны тусламж, Саадтай гүйлт, Асуулт хариулт гэсэн 5 үе шаттайгаар зохион байгууллаа. Тус тэмцээнд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн 4 бүлгийн 44 сурагч өрсөлдснөөс Н.Оюумаа багштай 11а анги 1-р байр, Ч.Батцэцэг багштай 11б анги 2-р байруудыг тус тус байр эзэллээ. Мөн хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухаалга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа гэж БАЯН-УУЛ СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 53 ДУГААР АНГИ-аас мэдээллээ.
scroll to top