АЛБАН ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД ХОЙД 8 СУМАНД АЖИЛЛАЛАА

278961931_3144315169217697_8813790298977457597_n.jpg
“Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын 2022 оны 01 албан даалгавар, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2022 оны 01 албан даалгавар, А/169 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын ЭХААнгийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Т.Дэлгэр, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч, экологийн байцаагч, ахмад Б.Мөнхдалай нарын ажлын хэсэг хойд Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн зэрэг 8 сумын мэргэжлийн ангийн 386 хүнийг хамруулан хүн хүч, техник багаж хэрэгслийн нөхөн хангалтын бэлэн байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж, албан даалгаврын биелэлтийг дүгнэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах гэрээг сумдын Онцгой комисстой хамтран байгууллаа.
scroll to top