ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

277307936_3173056192906560_7443273149915629662_n.jpg

Хаврын хуурайшилтын цаг эхэлж буйтай холбогдуулан ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажил хангахыг үүрэг болголоо
2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах болон сумд хариуцсан аймгийн Онцгой комиссын гишүүд, агентлагийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар хариуцсан сумдынхаа онцгой комиссын үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах болон цаг үеийн асуудлаар 14 сумын Засаг дарга нарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал хангахыг үүрэг болгов.

scroll to top