2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

unnamed-6wi36solbpfc0agz1dxfjdlrexlbx2sgnb6jldgrqkg.jpg

МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байх боловч, 5-наас ихэнх нутгаар цас бударч, цасан шуурга шуурч, эрс хүйтрэнэ

Дорнод аймгийн нутгаар: 5-нд ихэнх нутгаар, 7-нд зарим нутгаар цас бударна. Салхи их төлөв баруун хойноос 5-10м/с. 5-нд 8-13м/с хүрч явган шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, 5-наас хүйтэрч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: 5-нд цас бударна. Салхи их төлөв баруун хойноос 5-10м/с. Хугацааны эхээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, 5-наас хүйтэрч шөнөдөө 11-13 градус, 2-4 градус хүйтэн байна.

scroll to top