БҮСИЙН ТӨВ ДОРНОД АЙМГИЙН ОБГ-ЫН “ШУУРХАЙ УДИРЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ” ТӨВ ДЭРГЭДЭЭ ЦАХИМ ХУРЛЫН ТАНХИМТАЙ БОЛЛОО

240672707_3060060320872815_4949848430864843306_n.jpg

Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын нь 2020-2030 оны стратегийн хүрээнд бид 500.000 хүүхдийн, ялангуяа 140,000 хамгийн эмзэг бүлгийн хүүхдийн сайн сайхан амьдралыг тогтвортой хангахад хувь нэмрээ оруулахыг зорьж өрхийн амьжиргааг хамгаалах, даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдийн хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.

Санаж бичгийн хүрээнд АНУ-н ОУХА-ын Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны буцалтгүй санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслөөс “Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийн дэргэд цахим хурлын танхим байгуулж, 50 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлсэн юм.

Цахим хурлын танхимын нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Дэлхийн Зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн ажилтан О.Байгалмаа, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

“Шуурхай удирлага, зарлан мэдээлэх” төвийн дэргэд цахим хурлын танхим байгуулснаар Зүүн бүс буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах анги, салбарууд, Онцгой байдлын Ерөнхий газар, бусад аймгуудтай шуурхай онлайн мэдээлэл солилцох уулзалт, хурал, сургалт холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах, зарлан мэдээлэх, аврах үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлнэ. Дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Дэлхийн зөн Монгол төслийн хамт олонд баярлалаа.

scroll to top