#Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө

240586790_3069018743343415_3794355189793279112_n.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тохиодог. Энэхүү өдрийг 2021 онд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхий аварч чадна” уриаг дэвшүүлсэн юм. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгддэг. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран “Тана” худалдааны төвд “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль” сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

scroll to top