#Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр – “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхий аварч чадна”

shutterstock_1814911268-min-1-71xyr3o2rbkir8ovui66nag3mxicnfe47d2jjguwif4.jpg

Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг.

“Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхий аварч чадна” уриалгын хүрээнд Хэрлэн сумын 9-р цэцэрлэг, Улаан загалмайн хороотой хамтран хүүхдийг өртөж болзошгүй эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэн хамгаалах дадлага сургуулалтыг Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, -Багш нарт чиглэсэн үйл ажиллагаа гэсэн чиглэлээр зохион байгууллаа. Уг дадлага сургуульд идэвхтэй оролцсон багш ажилчид, хүүхдүүддээ баярлалаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм #OnlyTogether #DDRday гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top