Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг цахимаар зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газраас Гал түймрийн улсын хяналтын байцаагчдын цахим сургалтыг зохион байгуулав.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын болон Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги нэгтгэлийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, гэрээт гал түймрийн улсын хяналтын 80 гаруй байцаагч хамрагдаж байгаа юм.

Тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг мэдлэг, мэдээлэл олгоно.

Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн багш, Доктор Б.Энхмаа “Цар тахлын үе дэх хүн амын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал” сэдвээр эхлүүллээ.

Сургалт энэ сарын 20, 21-нийг өдрүүдэд үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top