Шар өвсний гал түймрээс сэрэмжлүүлж байна

11.jpg

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид  2020 онд энэ төрлийн 273 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Гал түймрийн улмаас 228.4 га талбай шатлагад өртсөн байна.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай гал гаргах, халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Ялангуяа нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд айлууд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ой хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа тул онцгой сэрэмжтэй байхыг Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top