Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.

138912617_3967049569974798_4546133091255272638_o-6ycvgusr0yqnt6ze0ks2rpgeoyjjfrujvgjg3ioela8.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2020 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт”-ыг цахимаар амжилттай зохион байгуулав.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

Цугларалтын үеэр үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, үүрэг чиглэл өгч, төрийн албан хаагчийн 2021 оны гүйцэтгэлийн гэрээг байгуулж, төлөвлөгөөг батлав.

scroll to top