ИРГЭН ТА ӨӨРИЙГӨӨ БОЛОН ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ ХАМГААЛЖ БАЯРААР ГЭРТЭЭ ЗОЧИН УРИХГҮЙ, ОЧИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

132795537_2853358771542972_8729331672871878382_o.jpg

12 дугаар сарын 28-нд нийт 14035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илрээд байна.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1175, эдгэрсэн 745 байна.

Дэлхий нийтээс хамгийн их анхаарал татаж байгаа орон бол Их Британи байна. Тус улсад мутацид орсон вирус тархаж байгаа. Эмч нар хөнгөн өвчтөнүүдэд утсаар зөвлөгөө өгөх, гэрээр нь эмчлэх, хүнд өвчтөний амь нас эрсдэхээс хамгаалах тактикаар ажиллаж байгаа. Цаашид манай улсад байдал хүндэрвэл бид ийм тактикт шилжинэ” гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Шинэ жилээр халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул иргэн та өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж, шинэ жилийн баяраар гаднаас зочин урихгүй, олон хүнтэй газруудад аль болох очихгүй байх, хүн хоорондын зай барих нь хамгийн чухал юм.

Амны хаалтныхаа гадна талд гараараа хүрэхгүй байх, гадуур явахдаа бээлий өмсөж явахыг ЭМЯ-наас дахин анхаарууллаа. Дэлхийн улс орнуудад вакцин хийж эхэлсэн ч вакцины дархлаа үүсээгүй, мутацид орсон вирусний эсрэг вакцин хэрхэн үйлчлэх нь тодорхой бус байна гэв.

scroll to top