Энхийг сахиулагчдыг шагнаж урамшуулав

GJ1A0369-1024x682-1.jpg
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр  ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.
Онцгой байдлын байгууллагаас 20 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд алба хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян болон удирдлагууд хүлээн авч, шагнаж урамшуулсан байна.
“Ахлах ахлагч” цолоор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн Аврагч-тэсэлгээчин, ахлагч З.Алтаншагайг шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
scroll to top