“Монголын мистер-2020” УАШТ-ээс шагналт байранд шалгарлаа

122410273_661777474525768_4599951024178987856_n.jpg
Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Ю.Мягмардорж нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монголын мистер-2020” Улсын аварга шалгаруулах тэмцээнд “Дорнод аймаг” багаас 70 кг-ын жингын ангилалд оролцож шилдэг дөрөвт шалгарлаа.
Тэрээр Онцгой байдлын байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд бодибилдингийн спортоор 6 дахь жилдээ хичээллэж байгаа юм.
Энэ хугацаанд 2016 оны Улаанбаатар хотын аваргаас шагналт 5-р байр, 2019 оны ААШТ-ээс алт, хүрэл медалийг тус тус хүртэж байсан.
scroll to top