“Эх оронч үндэсний үзлийн тухай” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

121119633_1285800988434380_9107625375454775453_n5f83f12f735e9.jpg
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооноос хамтран  тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын офицер, ахлагч, эмэгтэй цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Эх оронч үндэсний үзлийн тухай” эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.
1945 оны чөлөөлөх дайны ялалтын ач холбогдол, Эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд бидний оруулах хувь нэмэр, сэдэвт Эссэ бичлэгийн уралдааныг удирдамжид заасны дагуу шалгаруулжээ. Уралдаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 50 албан хаагчид оролцжээ.
Офицер төрөлд
Тусгай байр хошууч Д.Бямба Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн захирагчийн орлогч  /55 оноо/ өргөмжлөл 100,000 мянган төгрөг
Гуравдугаар байр хошууч Ч.Тамир Хилийн цэргийн 0275 дугаар ангийн дотоод хяналтын албаны дарга  /56 оноо/ өргөмжлөл 150,000 мянган төгрөг
Хоёрдугаар байр дэд хурандаа У.Гандуулиан Тагнуулын газрын ахлах ажилтан  /57 оноо/ өргөмжлөл 250,000 манган төгрөг
Нэгдүгээр байр ахлах дэслэгч Г.Батхүү ХЦ-0198 дугаар ангийн салбарын орлогч /59 оноо/ өргөмжлөл 400,000 мянган төгрөг
Эссэ бичлэгийн уралдаанд ахлагчийн төрөлд:
Тусгай байр ахлах ахлагч Д.Алтанхуяг Зэвсэгт хүчний 329 дүгээр тусгай ротын удирдах байрны жижүүр  /60 оноо/ өргөмжлөл 100,000 мянган төгрөг
Гуравдугаар байр ахлах ахлагч Д.Долгорсүрэн Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын аврагч жолооч  /71 оноо/ өргөмжлөл 150,000 мянган төгрөг
Хоёрдугаар байр ахлах ахлагч Ц.Чулуунхүү Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хөгжимчин /75 оноо/ өргөмжлөл 250,000 манган төгрөг
Нэгдүгээр байр ахлах ахлагч Б.Соронзонбат Зэвсэгт хүчний 085 дугаар тусгай ротын нууцын дарга  /82 оноо/ өргөмжлөл 400,000 мянган төгрөг
Эссэ бичлэгийн уралдаанд эмэгтэй цэргийн албан хаагчдын төрөлд:
Тусгай байр ахлагч З.Билэгсайн ЦГ шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч /67 оноо/ өргөмжлөл 100,000 мянган төгрөг
Гуравдугаар байр дэд хурандаа Н.Наранцэцэг ХЦ-0132 дугаар ангийн захирагчийн орлогч /70 оноо/ өргөмжлөл 150,000 мянган төгрөг
Хоёрдугаар байр хошууч М.Алтантуяа Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч   /72 оноо/ өргөмжлөл 250,000 манган төгрөг 
Нэгдүгээр байр ахлагч М.Ганцэцэг ЗХ-327 дугаар ангийн шуурхай бүлгийн холбооны зангилгааны Р-140 станцын радио телеграфчин   /74 оноо/ өргөмжлөл 400,000 мянган төгрөг шагнаж урамшууллаа гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
scroll to top