ДОРНОД АЙМАГТ “#ЯНДАНГАА_ХӨӨЛЬЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

121446308_342236996889003_2438860826701189368_n-2.jpg

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээх, амьдралын зөв дадлыг бий болгох зорилгоор “Яндангаа хөөлье” аян улсын хэмжээнд өрнүүлээд 2 дахь 7 хоногтоо үргэжилж байна. Тус аян 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Дорнод аймгийн хэмжээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, “ДБЭХС”-ТӨХК хамтран гэр хорооллын айл өрхүүдээр яндангаа хөөлөх, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар зөвлөмж өгч ажиллаж байна.

scroll to top