#ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

121164978_681460382799539_6760084354917110024_n.jpg

НҮБайгууллагын Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан удирдамж, НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2020 онд “Гамшгийн эрсдэлийн засаглал” уриан дор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Тана” худалдааны төвд Онцгой байдлын алба сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид, иргэд нийт 76 хүнд 111 ширхэг санамж, гарын авлага тарааж ажиллалаа.

scroll to top