АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС “БАЯРЛАЛАА” ТАЛАРХАЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

120314802_2776460595899457_493944745263805615_o.jpg

Дэлхий нийтийг түгшээсэн шинэ төрлийн коронавируст халдвар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд бодитой хувь нэмэр оруулж хүмүүнлэгийн хандив, тусламж үзүүлсэн нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад талархал илэрхийлэх “Баярлалаа” арга хэмжээг зохион байгуулав.

Дорнод аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид, аймгийн ахмадын хорооны ажилчид, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Хэрлэн сумын ахмадын холбоо, хилээр бизнес эрхлэгчдийн холбоо, сүм, хийд зэрэг 76 төрийн болон төрийн бус байгууллага, 7 иргэнээс нийт 154,827,000 төгрөгийн мөнгөн болон бараа, материалын чин сэтгэлийн хандив тусламжийг аймгийн Онцгой комисст үзүүлсэн байна.

Талархалын арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүнд хэцүү үед тусалжийн гараа сунгасан иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа Онцгой комиссын зүгээс болон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.

Хүмүүнлэгийн тусламжийг Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дээр бүртгэн авч, тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газарт өгч үр ашигтай зарцуулан, зохион байгуулсан талаарх тайланг аймгийн Онцгой комиссоос эргэн тайлагнах юм.

scroll to top