ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

120237858_2719255781723640_1795381798732903344_n-1.jpg

2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд цаг агаар тогтворгүй хур тунадас, нойтон цас орж, 1-нээс хүйтрэнэ.

Дорнод аймгийн нутгаар: 30-нд нутгийн төв болон баруун хэсгээр, 1-нд бүх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3, 4-нд зарим нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 4-9м/с, 1, 2-нд 9-14м/с, зарим үед 15-17м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, 30-н болон 1-нд 0-5 градус, өдөртөө 10-15 градус, 1-нээс сэрүүсч 4-9 градус дулаан байна.

 Чойбалсан хот орчмоор: 30, 1-нд хур тунадас, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос 4-9м/с, 1, 2-нд 9-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, 30-н болон 1-нд 0-5 градус, өдөртөө 10-15 градус, 1-нээс сэрүүсч 4-9 градус дулаан байна.

scroll to top