2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

unnamed.jpg

/МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: 26, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх  нутгаар бороо орж, сэрүүснэ.

Дорнод аймгийн нутгаар: 26, 27-нд зарим газраар, 28-нд ихэнх газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9м/с. Борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, 28-наас сэрүүсч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Чойбалсан хот орчмоор: 28, 29-нд бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 4-9м/с. Борооны өмнө салхины хүч түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 28-наас сэрүүсч 18-20 градус бусад хугацаанд 21-26 градус  дулаан байна.

scroll to top