
Өнөөдрийн байдлаар 146 ойн түймэр идэвхтэй байгаагаас Перт, Аделайд, Мэлбурн, Брисбэйн, Сидней, Хобарт хотуудад хамгийн их нөлөөлөөд буй. Ойн түймрийн анхны голомт болох Шинэ Өмнөд Уэльс мужийн Эден хотыг зүүн тийш 30 километр зайд цусан улаан тэнгэр бүрхэн авчээ. Иргэдийг нэн даруй нүүж, далайн эрэг дээрх орогнох байруудад орохыг Цагдаагийн хүчнийхэн уриалаад байгаа юм. Тус мужийн сайн дурын Хээрийн галын албаны коммиссар Шэйн Фитзсаймонсийн хэвлэлийнхэнд мэдээлснээр өнгөрөгч бямба гарагт өнгөрсөн саруудын хугацаанд урьд хожим байгаагүй аюултай нөхцөл байдал үүсчээ.