Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

J1A1280-6t7rj7cmky4re12llvo2t9wxgvovav57773qb04x074.jpg
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ирэх амралтын өдрүүдэд буюу 28-нд баруун, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Цахим хуралд ЦУОШГ-ын ерөнхий инженер А.Алтаншагай цаг агаарын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл цаг агаарын мэдээг орон нутгийн хэмжээнд нарийвчлан тодруулж иргэд, олон нийтэд шуурхай хүргэх ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Багц мессеж ” үйлчилгээг ашиглан зохион байгуулах, сум, багийн Засаг дарга нарт тусгайлан үүрэг чиглэл өгч, малчдад малаа ойрхон бэлчээрлүүлэхийг анхааруулах, хүчтэй салхи шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, автозам, даваа хаагдсан үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-д заасны дагуу авто замыг түр хугацаагаар хаах зохион байгуулалтын арга хэмжээг авах, аюулт үзэгдэл, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагуудтай харилцан ажиллаж, мэдээ мэдээллийг цаг тухайд нь бүрэн гүйцэд, үнэн зөв гарган ирүүлэхийг Бүсийн төвүүдэд үүрэг болгов.
scroll to top