Цаг агаарын анхааруулга мэдээ

80626239_2457141351268419_8609265578374332416_n.jpg
Дорнод аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2019 оны 12 дугаар сарын 27, 28-нд ихэнх нутгаар цас орж , цасан шуурга шуурч хүйтрэх тул ард иргэдэд онцгойлон анхааруулж байна. Иймд:
1.Хот хооронд болон хөдөө орон нутагт зорчигч тээвэрлэдэг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангуулж, зам давааны нөхцөл байдлыг үнэлж баталгаатай зам, гүүрээр зорчих, шатахууны нөөцийг сайтар хангах,
2.Цас орсон өдрүүдэд малыг ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүнийг малд явуулахгүй байх, төөрөх малтайгаа уруудах, осгох, хөлдөж амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах арга хэмжээг авах,
3.Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлыг хангаж ажиллах,
4.Аж ахуй нэгж албан байгууллагын дарга, эрхлэгч нар тухайн объектын харуул хамгаалалт, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагаанд хяналт тавьж ажиллах,
5.Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан айл өрхийн галлагаа ихэсдэг тул пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, үнс нурмаа ил задгай асгахгүй байх яндангийн залгааг зөв хийж цоонолт болон угаартахаас сэргийлэхийг анхааруулж байна.



scroll to top