Алба хаагчид тангараг өргөлөө

IMG_7784.jpg
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйл, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/225 дугаар тушаалыг тус тус үндэслэн Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчид цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.
Алба хаагчид ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох сургалтад хамрагдсан юм.


scroll to top