“Өсвөрийн аврагч”-д аваргаа тодрууллаа

70251604_2569320293119192_4947406406316720128_n.jpg

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж, самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан Загалмайн хороо, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран “Өсвөрийн аврагч 2019” тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”-нд амжилттай зохион байгууллаа.

Уг тэмцээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1, 5, 11 дүгээр сургууль, Халхгол, Чулуунхороот, Дашбалбар сумын Ерөнхий боловсролын ахлах ангийн нийт 7 багийн 49 сурагч, 14 багш оролцлоо.

“Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг Мэдлэг сорих, асуулт хариултын цэг, Усанд осолдогчийг аврах цэг, Анхны тусламжийн цэг, Хүч тамирын цэг, Химийн хордолтын цэг гэсэн 5 үе шаттайгаар явагдаж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Халхгол сум, дэд байрыг 11-р сургууль, гутгаар байрыг 1-р сургууль, тусгай байрыг Чулуунхороот сумын ерөнхий боловсролын “Өсвөрийн аврагч” бүлгүүд тус тус эзэлж, цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнадлаа.

scroll to top