Үндэсний сурын тэмцээнийг зохион байгууллаа

64260039_606826349813420_409500096309231616_n-750x422.jpg
Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жил, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80-н жилийн ойг угтаж, Үндэсний эртний өвт их соёлоо нийтэд сурталчилах, бахархан дээдлэх сэтгэлгээг төрүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан суралцах зорилготой Үндэсний сурын тэмцээнийг ахлах ахлагч Б.Эрхэмбаяр, Го.Ганбаатар нар 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын талбайд зохион байгууллаа. Тэмцээнд тус газрын 46 алба хаагч оролцож Тэргүүн байранд ахлах ахлагч Ч.Батболд, 2-р байранд ахлагч Д.Адъяахүү, ахлагч Б.Отгонбазар 3-р байр эзэллээ.
scroll to top