ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ

398280832_3730500717261378_3876229845277821899_n.jpg

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэргэдэх зөвлөлүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, явган алхалтын ач холбогдлыг таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуу алба хаагчдын санал, хүсэлтийг сонсох зорилгоор Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Хэрлэн голын хөвөөн дээр амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Онцгой байдлын газрын Захиргаа, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 1, 2, 3, 4 дугаар салаа, Эрэн хайх, аврах ангийн 1, 2 дугаар баг гэсэн 6 багийн алба хаагчид хөгжөөнт тоглоом, АХА, Open mic гэсэн 3 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, эрдэм мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс  хөгжөөнт буухиа төрөлд ГТУАврах 52 дугаар ангийн 2 дугаар баг, оpen mic төрөлд ГТУАврах  52 дугаар ангийн 1 дүгээр баг, АХА тэмцээнд 1 дүгээр байрт бичиг хэрэг, архивын эхлэгч а/ч Х.Баярмаа, нийлбэр дүнгээр ЭХААнгийн 1 дүгээр баг шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдсан.

Дээрх арга хэмжээг Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан Ахлагчийн зөвлөл, Спортын зөвлөл хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

scroll to top