Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах тухай”, Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын Бүсийн төвийн ажиллах журам”-ын 4 дэх хэсгийн 4.1.5, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны А/167 дугаар тушаал “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны А/333 дугаар тушаалыг тус тус бие бүрэлдэхүүнд танилцуулан, 2023 оны 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд албаны болон хээрийн хувцасны үзлэг зохион байгуулж хүйтний улирлын хувцасанд шилжүүллээ.


