Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн Шинь Шинь ХХК-ны ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалт, барилга, байгууламжийн галын аюулгүй байдлын хяналт, зөвлөн туслах үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд оролцогчдод Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, холбогдох дүрэм, журам, галын аюулгүй байдал, Гамшгийн тухай ойлголт, Ой хээрийн түймрийн тухай, Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх сэдвүүдээр танхимын сургалт, гал унтраах, аврах ажиллагааны дадлага сургалтыг тус тус явууллаа. 2 өдрийн сургалтанд нийт 225 хүн хамрагдав.













