НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос жил бүрийн аравдугаар сарын 13-ныг “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин энэ жилийн хувьд дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор өнгөрүүлж байна.
Энэ өдрийг угтаж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага хамтран иргэд, олон нийт, хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгийн тухай мэдлэг, ойлголт өгөх, аюулгүй амьдрах ухаан, эмнэлэгийн анхны тусламжийг үзүүлэх сэдвээр төрөл бүрийн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
Арга хэмжээ 10 дугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм.








