
Хэрлэн гол уртын дагуу ихэнх хэсгээр эргээ даван хальж үерийн аюултай түвшинг даван үертэй байгаа ба хамгийн сүүлд хэмжсэн хэмжилтээр Чойбалсан хотын цаг уурын хэмжилтийн цэгийн хөндлөн огтлолд хамгийн их гүн нь 2 м 83 см байна. Улз гол уртын дагуу нэмэгдсээр олон жилийн дундаж түвшингээс 41-64 см их, Халх гол Ялалт баг орчим үертэй Халхгол сумаар олон жилийн дундаж түвшингээс 35 см их байгаа тул ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.