“Дашваанжил” ХХК-аас алба хаагчдын ажиллах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүллээ “Дашваанжил” ХХК-ийн дэд захирал Б.Сарангэрэл, Зургийн албаны дарга Ч.Отгонтөгс, тус компаний Дорнод аймаг дахь салбарын дарга н.Мөнхсоёмбо нар Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажиллах орчныг сайжруулах зорилгоор цэргийн хоолны газарт 2 тулгатай газан плитк шийдвэрлэн хүлээлгэн өглөө. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай сургалт, дадлагыг зохион байгуулж, хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.