НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ ТАЛБАЙД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2020-04-11-5.jpg
Дорнод аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамжийн хэрэгжилтийн дагуу Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд өглөөний 05:30-08:30 цагийн хооронд ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна.
Дэлхий дахинд “Цар тахал” хэмээн зарлагдаад байгаа “Сovid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд авто зам, туслах зам, явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, орон сууцын хороолол, хүүхдийн тоглоомын талбай, зэрэг объектуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа юм. Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас 4 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо. Тус ажилд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, “Дорнод НАА” ОНӨААТҮГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГазартай хамтран ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний цэг салбарууд, хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв, иргэдийг ажиллаж, амьдарч байгаа орчиндоо цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийж, хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.
scroll to top